
2026 он гарснаар нүүрсний арилжаа Уул уурхайн биржээр харьцангуй сэргэв. Өнгөрсөн оны мөн үед нүүрсний хилийн үнэ харьцангуй тогтворжиж 68 орчим ам.долларт хүрээд байсан юм.
Энэ оны эхний улиралд нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 66 хувиар өсөж 26.3 сая тоннд хүрээд байсан бөгөөд Уул уурхайн биржээр ойролцоогоор 143 удаагийн арилжаа хийжээ.