Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 16-18-ны өдрүүдэд боллоо. Энэхүү барилдааныг 63 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Архангай аймагт хоёр дахь удаагаа боллоо. Барилдаанд 90 байгууллагын 400 орчим бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм. Залуучуудын ангилалд багийн дүнгээр “Эв Монгол” клуб тэргүүлж, хоёрдугаар байрт “Алдар спорт” хороо, гуравдугаар байрт Дарханы БТСГ шалгарлаа.
Өсвөрийн ангилалд багийн дүнгээр Архангай аймгийн БТСГ тэргүүлж, хоёрдугаар байрт “Алдар спорт” хороо, гуравдугаар байрт Дарханы БТСГ шалгарав.
Уран гараа дэвээтэй бөхөөр Өвөрхангай БТСГ-ын Батчимэгийн Доржжанлав, "Их засаг" их сургуулийн Отгонбаярын Няммандах, "Говийн бөх" дэвжээний Ба-Идэрийн Баярбаясгалан, “Тэх Мөнх” клубийн бөх Цэнд-Очирын Жамбанинж нар шалгарав.
Харин уран барилдаант бөхөөр Орхон аймгийн БТСГ-ын Даваасүрэнгийн Ринчин, ҮШБ-ийн бэлтгэлийн бөх Хүүхэнбаатарын Билэгдэмбэрэл, “Архангай Начин” клубийн Минжинбаатарын Цолмонбаатар, Увс аймгийн “Өсвөрийн хүчтэн” дэвжээний бөх Энхболдын Намсрайжав нар шалгарсан юм.

Барилдааны дүн:
16 нас:
1-р байр: Сумын заан Б.Цэрэнбат 7-2 /Архангай БТСГ/
2-р байр: Т.Нямбаяр 7-2 /Эв Монгол клуб/
3-р байр: Б.Доржжанлав 6-3 /Өвөрхангай БТСГ/
4-р байр: Д.Гүррагчаа 6-3 /Увс БТСГ/
5-р байр: А.Баяржавхлан 5-4 /БАС аварга дэвжээ/
17 нас:
1-р байр: Аймгийн заан Р.Омар 9-0 /Дархан БТСГ/
2-р байр: Сумын заан Б.Батбилгүүн 8-1 /Алдар спорт хороо/
3-р байр: Сумын начин Б.Энхболд 5-4 /Увс БТСГ/
4-р байр: Сумын заан Э.Сэрдамба 4-5 /Эв Монгол клуб/
5-р байр: Сумын заан Э.Үлэмжбаясах 4-5 /Сүхбаатар БТСГ/
18 нас:
1-р байр: Сумын начин Э.Саруул-Эрдэнэ 7-2 /Архангай БТСГ/
2-р байр: Сумын заан Н.Амартүвшин 7-2 /ИЗИС/
3-р байр: Сумын заан О.Мөнгөн-Эрдэнэ 7-2 /Алдар спорт хороо/
4-р байр: Сумын заан А.Тайванбат 6-3 /Хэнтий БТСГ/
5-р байр: Сумын заан О.Мөнхбаатар 4-5 /Баянгол дүүрэг БТСХ/