
Тагнуулын шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Иранд өөрийн хиймэл дагуулын навигацийн системийг ашиглах боломж олгосон байж магадгүй аж.
Иран Хятадын хиймэл дагуулын навигацийн системийг ашиглан Израил болон АНУ-ын цэргийн объектуудыг илүү нарийвчлалтай онилж байгаа байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Францын гадаад тагнуулын албаны дарга асан Алаин Жюллет Францын Tocsin подкастад оролцох үеэрээ “Энэ дайнд гарсан нэг том гэнэтийн зүйл бол Ираны пуужингийн нарийвчлал эрс сайжирсан явдал” гэж хэлжээ. Тэрбээр Иран Хятадын BeiDou Navigation Satellite System системд нэвтрэх эрх авсан байж магадгүй гэдгийг энэ үеэрээ ярьсан байна.
BeiDou систем гэж юу вэ?
Хятад улс GPS-тэй өрсөлдөхүйц навигацийн системээ 2020 онд бүрэн ашиглалтад оруулсан.
Үүнийг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжингийн Ард түмний их танхимд болсон ёслолын үеэр албан ёсоор нээжээ. Хятад улс 1996 оны Тайванийн хямралын дараа АНУ GPS-ийг хааж магадгүй гэж болгоомжилж өөрийн системийг хөгжүүлж эхэлсэн юм.
BeiDou систем нь сансрын хэсэг, газрын станцын хэсэг, хэрэглэгчийн хэсэг гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ систем нь хиймэл дагуулуудаас цагийн дохио дамжуулж, хүлээн авагчид хүрэх хугацааг хэмжин байршлыг өндөр нарийвчлалтай тодорхойлдог. Нээлттэй иргэний сигналын нарийвчлал нь 5–10 метр, харин цэргийн зориулалттай хамгаалалттай сигнал нь илүү өндөр нарийвчлалтай байдаг.
BeiDou ашиглаж байгаа эсэх талаар Ираны талаас албан ёсоор баталсан болон үгүйсгэсэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар,
Пуужингийн нарийвчлал сайжирдаг олон онол бий. Пуужингууд ихэвчлэн
Инерцийн системд бага зэрэг алдаа хуримтлагддаг бол хиймэл дагуулын сигнал замыг засварлаж илүү нарийвчлалтай болгодог. BeiDou-гийн алдааны хэмжээ 1 метрээс бага байж болно. Мөн BeiDou нь:
Хэрэв Иран үнэхээр BeiDou ашиглаж байгаа бол орчин үеийн дайн илүү нарийвчлалтай зэвсгээр өрнөх, GPS-ийн АНУ-ын давамгайлал буурах, бүс нутгийн орнууд олон навигацийн систем ашиглах хандлагатай болох магадлалтай.
Иран хэдэн баллистик пуужинтай вэ?
Ираны баллистик пуужингийн нөөцийн яг тоо тодорхой биш. Гэхдээ шинжээчдийн үздэгээр тус улс Ойрх Дорнод дахь хамгийн том пуужингийн арсеналын нэг бөгөөд пуужингийн тусгал хэдэн зуун км-ээс 10 000 км хүртэл байдаг.
Ираны пуужингууд улс даяар ачааны машин дээр зөөвөрлөгдөн байршуулсан байдаг тул илрүүлэхэд хэцүү байдаг аж.
Францын гадаад тагнуулын албаны дарга асан Алаин Жюллет “Иран Францаас гурав дахин том. Пуужингуудаа ачааны машинаар тараан байрлуулсан. Ийм том нутгаас нь тэднийг яаж бүгдийг илрүүлэх вэ?” гэж хэлжээ.