
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. 60 гаруй орны жүдоч өрсөлдөх тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. Тэдний дунд Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү багтлаа. Тэрээр Парисын олимпоос хойших анхны тэмцээндээ оролцох гэж байна. Түүний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган нар барилдахаар болжээ.