
Баялгийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, иргэд олон нийтийн хяналттай болгох үүднээс “Баялагтаа эзэн Монгол” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болжээ.
Зөвлөлдөх санал асуулгад нийт 1570 иргэнийг оролцохоос 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас сонгогдох юм.
Нэгдүгээр шатны санал авах ажиллагаа 2026 оны 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд товлогдсон бол хоёрдугаар шатны зөвлөлдөх уулзалт 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд болно.
Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталжээ.