
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, найман иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс хоёр иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 78 нь объектын гал түймэр, тав нь ой, хээрийн түймэр, нэг нь цаг уурын гаралтай, нэг нь биологийн гаралтай, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага эзэлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.