
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн харалдаа баригдаж буй барилгад гал гарсан тухай дуудлага 10-р сарын 9-ний үдэш 22:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Гал түймэр унтраах, аврах 6 ангийн 60 гаруй алба хаагч, 25 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 00:10 цагт галын тархалтыг зогсоож, 04:41 цагт бүрэн унтраалаа.
Тус барилгаас 3 хүнийг эсэн мэнд гаргасан бөгөөд галын улмаас гэмтэж, түлэгдсэн хүн байхгүй гэдгийг Онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Барилгын дээвэр хэсгээс эхэлсэн гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтооно.