
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг Монголд наймдугаар сарын 28-аас 31-ний өдрүүдэд зохион байгуулна.
“FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээний D хэсэгт Монгол, Фижи, Вьетнам, Тайландын багууд багтсан. Манай шигшээ баг өөрийн талбайдаа гурван тоглолт хийх юм.
Тоглолтуудын хуваарь: /M bank arena/
08.28 - Монгол Vs Вьетнам /19:00/
08.30 - Фижи Vs Монгол /17:00/
08.31 - Тайланд Vs Монгол /19:00/