
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Харин үүсэж хөгжөөд 113 болж буй энэ салбарын эрх чөлөөний индекс жил ирэх тусам ухарсаар байгаа юм.
Тодруулбал, Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагын гаргасан индексээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт, 2024 оны тавдугаар сард орноос 104 дүгээр байрт жагсаж, "хагас эрх чөлөөтэй" гэсэн ангилалд багтаж байв.
Харин өнгөрсөн 2025 онд 109 дүгээрт жагсаж, "аюултай, эрсдэлтэй" гэсэн ангилалд багтжээ.