
Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаа билээ. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад чуулсан нь анхны тохиолдол энэ юм.
Тус үйл ажиллагааны хүрээнд улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудаар зочлов. Чуулганы төлөөлөгчид Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон орон нутгийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.
-660x0.jpeg)
Хархорум музей нь Монгол-Япон улсын найрамдалт хамтын ажиллагаа, тус улсын ард түмнээс үзүүлж буй буцалтгүй тусламжын хүрээнд 2010 баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм. Байнгын үзэсгэлэнгийн танхимдаа чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, эртний улсууд, Их Монгол улсын үед холбогдох археологийн олдворуудыг цогц байдлаар дэлгэн олон нийтэд үйлчилдэг.