
Португалийн довтлогч Криштиану Роналду тоглолтын дараа Хорватын хагас хамгаалагч Лука Модричтой ярилцаж, ирээдүйн замналд нь амжилт хүссэн тухайгаа сэтгүүлчдэд хуваалцжээ.
Хорватын баг Португалд 2:1-ээр хожигдож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдаж байна. 5-р сарын 27-нд сэтгүүлч Николо Шира өөрийн X сүлжээгээр Модрич 2026 оны ДАШТ-ий дараа зодог тайлах бодолтой байгаа тухай мэдээлсэн. Гэвч Модрич ирээдүйн замналынхаа талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
"Би Модричтой олон жил хамт тоглосон. Түүнийг дээд түвшинд тоглож байгааг харах сайхан байна. Түүнийг харсандаа маш их баяртай байгаагаа хэлээд, ирээдүйн замналд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн" гэж Роналду ярьжээ.
Роналду, Модрич нар Реал Мадрид багт хамт тоглож байсан юм. Роналду 2009-2018 онуудад Мадрид багт тоглож байсан бол Модрич 2012-2025 онуудад тус багт тоглож байжээ. Хорват эр Реал багт зургаан удаа Аваргуудын лигт түрүүлж, Клубуудын дэлхийн цомыг таван удаа, Испанийн лигийг дөрвөн удаа, Испанийн цомыг хоёр удаа, Испанийн супер цомыг таван удаа өргөсөн. 2018 онд шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагнал хүртэж байлаа.
Модрич Хорватын шигшээ багийн хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө (2018), хүрэл (2022) медаль хүртэж байсан юм.