Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай хилийн бүсэд нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд байгаа учраас нийлүүлэлт дээр хүндрэл гарахгүй гэж тооцож байгаа. Шатахууны хангалтыг тасралтгүй тогтвортой хийнэ. Харин үнийн хувьд одоогийн нөөцдөө тулгуурлан эдийн засагт хүндрэл багатайгаар үнэ хөдөлгөх талаар тооцоолж байна. Шатахууны хил үнэ 14 хувь өсөхөд үнэ 350 төгрөгөөр нэмэгдэн, инфляц 0.7 % өснө. Харин хил үнэ 20% өсөхөд үнэ 503 төгрөгөөр өсөж нэг хувиар инфляц өснө гэж тооцсон. Одоогоор дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа. Нөхцөл байдлыг цаашид харах болно" гэлээ.
Өргөн хэрэглээний АИ-92 болон Евро-5, АИ-95 болон дизелийн түлшний үнэ орой гэхэд тодорхой болох юм.