
Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд нийт 417.6 мянган жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.2 хувиар өсжээ.
Энэ оны эхний зургаан сард манай улсад хамгийн олон жуулчин ОХУ-аас ирсэн бөгөөд 154.8 мянган жуулчин иржээ.
Үүний дараагаар БНХАУ-аас 115.8 мянга, БНСУ-аас 55.2 мянга, Япон-оос 14.0 мянга, Казахстан-аас 9.1 мянга, АНУ-аас 9.0 мянга, ХБНГУ-аас 8.9 мянга, Турк-ээс 6.9 мянга, Тайвань-аас 4.3 мянга, Беларусь-аас 3.7 мянган жуулчин тус тус Монгол Улсад ирсэн байна.
Харин 2025 онд Монгол Улс нийт 854.2 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын өсөлт өмнөх оноос 16 хувиар нэмэгдсэн байна.