
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын тэргэнцэртэй кёрлингийн холимог багийн төрөлд У.Бат-Оюун АНУ-ын багт тоглож байгаа билээ. Одоогоор АНУ-ын баг таван тоглолт хийснээс ердөө хоёр хожил авлаа. Өнөөдөр АНУ-ын баг Латвийн багт 8-6-аар хожигдлоо.
Тэргэнцэртэй кёрлингийн багийн төрлийн хасагдах шатанд өрсөлдөх багууд энэ сарын 13-д тодорно. АНУ-ын багт одоо дөрвөн тоглолт үлдлээ. У.Бат-Оюуны баг Словак, БНСУ, Норвеги, Канадын багуудыг хожиж байж цааш хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болох юм.
Тэргэнцэртэй кёрлингийн холимог багийн тэмцээнд Канад, БНХАУ, Швед, БНСУ-ын багууд дөрвөн хожилтой тэргүүлж эхэллээ.
Өвлийн паралимпын наадамд оролцож буй У.Бат-Оюун “Бээжин 2022” өвлийн паралимпын XIII наадамд АНУ-ын багт багтаж, тавдугаар байрт орж байсан билээ.
