
Сурагчдын хоолны зардлыг ирэх жилээс 5 845 төгрөг болгож нэмэгдүүлэх талаар Боловсролын Яамнаас мэдээллээ.
Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр сургуулийн үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал нь нэг ам.долларт хүрсэн тохиолдолд хүүхэд өдөрт авах шаардлагатай илчлэг, шим тэжээл, амин дэмийн хэрэгцээгээ хангах боломжтой гэж үздэг.
Иймд улс орнуудад үдийн хоолны зардлыг нэг хүүхдэд ногдох хэмжээгээр нэг ам.долларт хүргэх зөвлөмжийг өгдөг байна.
Ирэх оноос сургуулийн хоолны зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлж, 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох хоолны зардлыг 5 845 төгрөг болгон нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.