
Парисын 3Fondation Cartier" орчин үеийн урлагийн төвд Ганын уран бүтээлч Ибрахим Махамагийн "The Harvest Season" буюу “Ургацын улирал” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд Махама өөрийн бүтээлүүдээс гадна Африк болон бусад бүс нутгийн уран бүтээлчид, уран бүтээлийн хамтлагуудтай хамтарсан бүтээлүүдийг толилуулсан аж.
Махама үйлдвэрлэлийн хуучин материал, даавуу, архивын баримт, түүхэн эд зүйлсийг ашиглан том хэмжээний инсталляц бүтээдгээрээ танигдсан уран бүтээлч. Түүний бүтээлүүд Ганын колоничлолын үеийн түүх, худалдааны сүлжээ, хөдөлмөрийн нөхцөл болон Африкийн соёлын эд зүйлс гадаадын музей, цуглуулгад хэрхэн хүрснийг эргэцүүлэн бодоход хүргэдэг.
Үзэсгэлэнд уламжлалт Ашанти сандлуудаар бүтээсэн "Parliament of Ghosts" зэрэг бүтээл багтжээ. Мөн гэрэл зураг, уран зураг, нэхмэл эдлэл, архивын материалуудыг хослуулсан нь Африкийн түүхийг зөвхөн өнгөрсөн үеийн дурсамж бус, өнөөгийн соёлын өв, үүх түүхээ эргэн харах сануулгыг бусдад өгч буй юм. Үзэсгэлэн 2027 оны хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.