
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.
2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин 2025 оны зургаадугаар сард 8.2 хувь байсан бол 2026 оны зургаадугаар сард 12.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (15.7%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (36.5%) тус тус нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар өсөхөд,
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 3.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.