
"Маппет" болон "Улаанбаатар" театрын хамтын бүтээл болох "Сайн уу? Олмассс" хүүхдийн жүжиг энэ сарын 18-аас 25-нд бяцхан үзэгчдийн хүртээл болно.
Намрын ойд аяллаар явсан дөрвөн хүүхэд багшийн хамт санамсаргүйгээр шидэт ертөнцийг нээдэг. Тэд асар том биетэй, уртаас урт үстэй, толгой дээрээ эвэртэй, жигтэйхэн их инээмсэглэдэг Олмассстай таарснаар адал явдал эхэлнэ.
Навчис газраар гүйлдэж, салхи хөнжилдөө дугжирч, гадаа харин анхны цас орох гэж байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг цас биш. Тэр цас ярьж чадна гэвэл та итгэх үү?