
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, байрны гурван давхрын айлд гал гарчээ. Энэ тухай дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраажээ.
Гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байгааг ОБЕГ мэдээллээ.