.jpg)
Одоогоос 18 жилийн өмнө буюу “Бээжин 2008” зуны олимпын наадмын боксын төрлийн 54 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алтан медаль хүртэж, монголчууд нэг олимпиос хоёр дахь алтан медалиа хүртсэн түүхэн өдөр тохиож байна. Мөн 49 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, анх удаа Монголын баг олимпын наадамд хос медаль хүртсэн түүхтэй. 18 жилийн өмнө Монголын боксчид алт, мөнгөн медаль авч байсан түүхэн өдөр буюу наймдугаар сарын 24-нийг Монголын боксчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон уламжлалтай.
Монголын бокс 1948 онд Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмаар Яармагийн дэнж дээр зассан ринг дээрээс анхны үүсэл хөгжлөө эхлүүлсэн бөгөөд эдүгээ олимп, дэлхий, тивийн аварга тамирчдыг төрүүлсэн Монголын тэргүүлэх спортын төрөл болжээ. Монголын боксчдоос дэлхийн медальтан 33, олимпын медальтан 7 төрсөн бөгөөд бокс нь олимпоос алтан медаль хүртсэн Монгол Улсын спортын топ дөрвөн төрлийн нэг билээ.
Монголын боксчдоос 1988 оны Сөүлийн олимпоос Н.Энхбат анхны хүрэл медалийг хүртэж байсан бол хамгийн сүүлд “Рио 2016” наадмаас Д.Отгондалай хүрэл медалиар медалийн буухиаг үргэлжлүүлж байв.
