
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас тус улсад оршин суугаа монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа.
Тодруулбал, АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас тус улсад хууль бусаар оршин суугаа цагаач иргэдийг саатуулах, албадан буцаах үйл ажиллагааг явуулж буйтай холбоотойгоор “АНУ-д 18-аас дээш насны иргэд өөрсдийн цагаачлалын бүртгэл болон хууль ёсны оршин суух статусыг нотлох бичиг баримтыг биедээ байнга авч явахыг зөвлөжээ.

Ялангуяа 2026 онд USCIS буюу АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны тайлбарлаж буй alien registration requirement-ийн хүрээнд 18-аас дээш насны цагаачлалын эрхтэй, эсвэл оршин суух эрхтэй иргэн өөрт олгосон бичиг, нотлох баримтыг байнга биедээ авч явах шаардлагатай гэж заасан байдаг.
Үүнд тухайн хүний статусаас хамаараад,
Green Card (Form I-551) — байнгын оршин суугчийн карт;
Employment Authorization Document (EAD, Form I-766) — ажиллах эрхийн карт;
I-94 — АНУ-д нэвтэрсэн болон оршин суух хугацааг бүртгэсэн баримт;
Паспорт дахь хүчинтэй виз, нэвтрэх/оршин суух эрхийн тэмдэглэл;
USCIS-ээс олгосон бүртгэлийн гэрчилгээ, карт болон бусад цагаачлалын статусыг нотлох баримт зэрэг болно.