
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга Ш.Ариунболд "Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр тус, тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний есдүгээр сард 24.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого 2026 оны эхний есдүгээр сард 21.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өсөхөд,
2026 оны эхний есдүгээр сард татварын нийт орлогын 30.4 хувийг орлогын албан татвар, 24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 64.3 хувийг ААНОАТ,35.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна" хэмээн мэдээллээ.