
Олон улсын жүдо бөхийн холбооноос Узбекистанд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. “Ташкент-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс М.Цэндбазар барилдаж байна. Тэрээр дөрвөн ялалт авч хагас шигшээд үлдэж, Энэтхэгийн жүдоч Чанамбамтай мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо. Энэ жинд манай жүдочдоос Х.Ариунтунгалаг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан. Харин шөвгийн наймд үлдсэн Х.Маралмаа Чанамбамд ялагдан дагах барилдаан хийхээр боллоо.
Энэ жил 19 настай М.Цэндбазар 2025 онд Болгарт болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болж байсан юм. Тэрээр энэ амжилтаараа Монгол Улсын спортын шилдэг тамирчдад олгогддог “Бөртэ чоно-2025” шагналын шилдэг залуу тамирчнаар тодорч байсан билээ. Тэгвэл М.Цэндбазар энэ жилээс АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж эхэллээ.