
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв жилд 0-6 настай хүүхдийн тав, 7-18 настай хүүхдийн зургаан шүдийг үнэ төлбөргүй эмчилдэг. Мөн жирэмсний хяналтад байгаа эмэгтэйн бүх шүдийг, тоон хязгааргүйгээр ЭМД-аас үнэ төлбөргүй үзэж, эмчилж буй.
Дээрх үйлчилгээг авахдаа e-kart.mn сайтаар нэвтэрч, урьдчилж үзлэг, эмчилгээний цаг захиалах боломжтой аж. Ингэхдээ үзүүлэх өдрийнхөө өмнөх орой цаг авах боломжтой. Тодруулбал, 20 цагаас үзлэгийн цаг олгож эхэлдэг бөгөөд онлайн цагийг нүүр амны мэс засал буюу шүд авалт, шүдний ломбо, сувгийн эмчилгээ хийлгэх өвчтөнд олгох аж. Бусад тохиолдолд үзлэгийн цаг авах шаардлагагүй гэдгийг Нийслэлийн Шүд эрүү, нүүрний төвөөс мэдээллээ.