
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Наймын даваанд улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц, бадрангуй арслан Д.Алтанцоож нар тунан барилдлаа. Улмаар улсын заан М.Лхагвагэрэл давж улсын гарьд цолны болзол хангалаа.