
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг парламент хэлэлцэх шийдвэр гаргасантай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Дэмжиж саналаа өгсөн гишүүдийн тодорхой хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Парламентаа хамгаалах ёстой УИХ-ын дарга илт нэг талыг барьж санал хураалтыг долоо хоног хойшлууллаа. Мөн УИХ-ын гишүүдийг дарамталж саналд нь нөлөөлсөн асуудал гарлаа. Хэрэв энэ хууль батлагдвал УИХ Оросын Төрийн Дум шиг чив чимээгүй, зүгээр л хууль баталдаг газар болно.
Сүүлийн 10 сарын хугацаанд парламент руу бүдүүлгээр халдаж байна. Парламент нь Засгийн газраа огцруулчихаад Ерөнхийлөгч нь хориг тавьдаг жишиг дэлхийн хаана ч байхгүй. Энэ бол парламентын бүрэн эрх. Хууль оруулж ирж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар хэзээ ч ингэж УИХ-д дээрэлхүү хандаж байгаагүй.
Өнөөдрийн санал хураалт бол илт хууль бус. Ерөнхийлөгч ийм төсөл УИХ-д оруулж ирэх эрхгүй. Мөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш Ерөнхийлөгчийн хуульгүй явж байна. Энэ хуулийг заавал барьж байгаа " гэв.