
Монголын цанын холбооноос өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун суманд зохион байгууллаа. “Цанахүү 2026” оны анхны тэмцээнд 14 багийн 100 гаруй тамирчид өрсөлдлөө.
Баруунтуруун суманд 24 жилийн дараа цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээнд аймаг, сумдын төлөөлөл идэвхитэй оролцжээ. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Булган, Хэнтий, Ховд, Увс, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Төв зэрэг аймгаас өсвөрийн шилдэг тамирчид оролцлоо. Энэ жилийн тэмцээн баруун хязгар нутагт болсон ч 1400 км-ээс Дорнод аймгийн баг тамирчид хүрэлцэн очжээ. Мөн тэмцээний хамгийн залуу тамирчин нь таван настай А.Эрхэс аж.
Тэмцээний 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Төв аймгийн цаначин Б.Түвшинжаргал хос алтан медаль хүртжээ. Мөн Увс аймгийн Хяргас сумын харьяат Г.Мөнх-Очир улсын аварга болж, нутгийн ард түмэндээ том бэлэг барьжээ. Энэ тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн А.Анхилуун Төв аймгийн багийнхаа амжилтыг ахиулсан байна.


Тэмцээний 2 дахь өдөр
17-18 насны хөвгүүдийн 10 км зайн тэших төрөлд
1-р байр: С.Мөнхжаргал /Төв аймаг/
2-р байр: П.Золжаргал /Хөвсгөл аймаг/
3-р байр: Б.Эрдэнэ/Увс аймаг/
17-18 насны охидын 5 км зайн тэших төрөлд
1-р байр: О.Анужин /Орхон аймаг/
2-р байр: Б.Нандин-Эрдэнэ/ Увс аймаг/
3-р байр: М.Эрхсаран /Булган аймаг/
10 хүртлэх насны хөвгүүдийн 1,5 км зайн тэших төрөлд
1-р байр: Б.Түвшинжаргал /Төв аймаг/
2-р байр: Б.Чингүүн /Увс аймаг/
3-р байр: Т.Хишигмөрөн /Хөвсгөл аймаг/
10 хүртлэх охидын 1 км зайн тэших төрөлд
1-р байр: О.Дэлгэрмаа/ Увс аймаг/
2-р байр: Э.Энххүслэн / Увс аймаг/
3-р байр: П.Цэнджаргал /Өвөрхангай аймаг/
11-12 насны хөвгүүдийн 2 км зайн тэших төрөлд
1-р байр: Т.Хос-Од /Булган аймаг/
2-р байр: Х.Энрзориг /Дархан-Уул аймаг/
3-р байр: Г.Тэмүүжин /Хэнтий аймаг/
11-12 насны охидын 1,5 км зайн тэших төрөлд
1-р байр: Х.Шинээ / Дархан-Уул аймаг/
2-р байр: Э.Энхрийлэн /Дархан-Уул аймаг/
3-р байр: Б.Амирлан /Орхон аймаг/
13-14 насны хөвгүүдийн 3 км зайн тэших төрөлд
1-р байр: Г.Мөнх-Очир /Увс аймаг/
2-р байр: Г.Энхдөлгөөн /Хэнтий аймаг/
3-р байр: Б.Шинэдөл /Орхон аймаг/
13-14 насны охидын 2 км зайн тэших төрөлд
1-р байр: А.Анхилуун /Төв аймаг/
2-р байр: Г.Мөнхцэцэг/ Орхон аймаг/
3-р байр: Н.Шинэтуяа /Увс аймаг/
15-16 насны хөвгүүдийн 5 км зайн тэших төрөлд
1-р байр: А.Батсүх /Булган аймаг/
2-р байр: Э.Мөрөн /Увс аймаг/
3-р байр: Б.Тэмүүжин /Хөвсгөл аймаг/
15-16 насны охидын 3 км зайн тэших төрөлд
1-р байр: О.Одгэрэл/ Булган аймаг/
2-р байр: Б.Халиунаа /Төв аймаг/
3-р байр: Б.Мөнхжин /Орхон аймаг/


Тэмцээний эхний өдөр
17-18 насны хөвгүүдийн 15 км зайн сонгомол төрөлд
1-р байр: С.Мөнхжаргал /Төв аймаг/
2-р байр: П.Золжаргал /Хөвсгөл аймаг/
3-р байр: Б.Эрдэнэ/Увс аймаг/
17-18 насны охидын 10 км зайн сонгомол төрөлд
1-р байр: О.Анужин /Орхон аймаг/
2-р байр: Б.Нандин-Эрдэнэ/ Увс аймаг/
3-р байр: О.Отгонцэцэг /Өвөрхангай аймаг/
10 хүртлэх насны хөвгүүдийн 2 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Б.Чингүүн /Увс аймаг/
2-р байр: Б.Түвшинжаргал /Төв аймаг/
3-р байр: Г.Билэгт-Агь/Увс аймаг/
10 хүртлэх охидын 1,5 км зайн сонгомол төрөлд
1-р байр: П.Цэнджаргал /Өвөрхангай аймаг/
2-р байр: О.Дэлгэрмаа/ Увс аймаг/
3-р байр: Л.Эрхсаран /Орхон аймаг/
11-12 насны хөвгүүдийн 3 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Т.Хос-Од /Булган аймаг/
2-р байр: Х.Энрзориг /Дархан-Уул аймаг/
3-р байр: Г.Тэмүүжин /Хэнтий аймаг/
11-12 насны охидын 2 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Э.Энхрийлэн /Дархан-Уул аймаг/
2-р байр: Х.Шинээ / Дархан-Уул аймаг/
3-р байр: Б.Баярцэцэг /Өвөрхангай аймаг/
13-14 насны хөвгүүдийн 5 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Г.Мөнх-Очир /Увс аймаг/
2-р байр: Г.Энхдөлгөөн /Хэнтий аймаг/
3-р байр: О.Маргад-Эрдэнэ/Увс аймаг/
13-14 насны охидын 3 км зайн сонгомол төрөлд
1-р байр: А.Анхилуун /Төв аймаг/
2-р байр: И.Хүслэн/ Увс аймаг/
3-р байр: Н.Шинэтуяа /Увс аймаг/
15-16 насны хөвгүүдийн 10 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Э.Мөрөн /Увс аймаг/
2-р байр: А.Батсүх /Булган аймаг/
3-р байр: Д.Цэгмид /Өвөрхангай аймаг/
15-16 насны охидын 5 км зайн сонгомол төрөлд
1-р байр: Б.Халиунаа /Төв аймаг/
2-р байр: О.Одгэрэл/ Булган аймаг/
3-р байр: А.Халиунаа /Увс аймаг/
