
Монгол Улсын даян аварга Б.Орхонбаяр болон улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалга наадам өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж байна. Шинэ цолны мялаалга наадмын хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 20 сая, үзүүлэсэн бөхийг 10 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр 5 сая төгрөгөөр байлахаар болсон. Тэгвэл сурын харвааны түрүү харваачийг 400 мянган төгрөгөөр шагнахаар болсон нь харваачдыг бухимдуулжээ.
Мялаалга наадмын сурын харвааны шагналын санг нэмэгдүүлэхийг харваачид зохион байгуулах хороонд хүсэлтээ гаргаж харваагаа түр зогсоолоо.