
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлш худалдаалж эхэлсэн. Гэвч хүртээмж хангалтгүй, борлуулалтын цэгүүдэд түлш байхгүйн улмаас иргэд гал алдахад хүрээд байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл холбогдох албаныхан 373 цэгт, өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байгаа гэх мэдээлэл өглөө.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна. Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна. 10 дугаар сарын нэгнээс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэлээ.