
Америкийн дуучин, жүжигчин Сабрина Карпентер, хөгжимчин Пол Саймон болон жүжигчин Ф. Мюррей Абрахам зэрэг урлагийн алдартнууд Нью-Йорк хотод болсон Испанийн "La Bola Negra" киноны тусгай үзвэрүүдэд оролцжээ. Жавьер Амбросси, Жавьер Кальво нарын найруулсан уг бүтээл олон улсын кино наадмуудад анхаарал татаж, шагналын улирлын гол бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж эхэлсэн байна.
Кино нь 1932, 1937 болон 2017 онуудад амьдарч буй гурван эрэгтэйн хоорондын холбоо, амьдралын түүхийг өгүүлдэг. Зохиолыг Испанийн алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч Федерико Гарсиа Лоркагийн уран бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд түүх, хайр дурлал, хүний мөн чанарын асуудлыг өөр өөр цаг үеэр дамжуулан хөнджээ.
"Netflix" уг киног Каннын кино наадмын үеэр худалдан авсан бөгөөд Торонто, Сан-Себастьян, Бусан зэрэг наадмуудын шагнал хүртэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм.