
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 32 иргэний аюулгүй байдлыг ханган, 660 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарахыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Иймд болзошгүй шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.