
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гарсан.
Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” гэж үзжээ.
Тэгвэл Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцсон байна.