ХБНГУ-ын Бонн хотод 2025 оны наймдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Европын охидын мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж

Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямдаваагийн Номин-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын "Олонлог экзэ" сургуулийн 9 дүгээр сурагч Тэмүүжиний Анударь

Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ-Үе" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мандахын Амин-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт-Эрдэм" сургуулийн 9 дүгээр сурагч Адъяасүрэнгийн Сод-Уянга нар оролцлоо.

Онлайнаар зохион байгуулагдсан тус олимпиадаас Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Оюуны ирээдүй" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Номин-Эрдэнэ Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн бол "Шинэ-Үе" сургуулийн 11 дүгээр сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байр эзэллээ.

Онлайнаар оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх болон бусад үйл ажиллагааг Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо (ММЗБТН НҮТББ) зохион байгуулан ажиллалаа.