
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын паралимпын наадмын таеквондогийн тэмцээн эхэллээ. Энэ төрөлд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн К44- 52 кг жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа. Тэрээр хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0-оор ялж мөнгөн медалийн болзол хангасан. У.Сүрэнжавын шигшээ тулааны өрсөлдөгч Узбекистаны Умида Мамараджабова юм.
Харин эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өрсөлдсөн К.Темирбек Ираны тамирчин М.Хассанпоуртэд ялагдлаа. Манай тамирчин дахин тулаантай.