Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд 2025" баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага М.Бэлгүтэй, улсын начин Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх барилдлаа. Барилдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх түрүүлж аймгийн хурц арслан цол, Халхгол сумын харьяат аймгийн начин С.Цогтсүмбэр үзүүрлэж Аймгийн Заан цол хүртлээ. Мөн Дашбалбар сумын харьяат О.Төгсжаргал шөвгөрч аймгийн өрнөх начин чимэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, Сумын заан Р.Алтаннаран шөвгөрч аймгийн начин цолонд хүрлээ.