
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр улсын заан Н.Жаргалбаяраар тав давлаа.
Улсын заан Н.Жаргалбаяр нутгийнхаа бөхийг амлаж ийнхүү улсын начин цолонд хүргэлээ.