
Бруно Марс дөрөв дэх бие даасан цомгоо гаргах болсноо албан ёсоор зарлажээ. Тэрбээр “The Romantic” нэртэй уг цомгоо ирэх хоёрдугаар сарын 27-нд цацах аж.
Цомгийн нээлтийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Лас-Вегаст 38 тоглолтоос бүрдэх аялан тоглолтоо эхлүүлэх юм. Эл цомог нь Бруно Марсын 2016 онд гарсан “24K Magic” цомгийн дараа гарч буй цомог гэдгээрээ онцлогтой.