
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-нд Казахстаны Астана хотод зохион байгуулна. “Барыс арена”-д болох тэмцээнд 135 орны 1300 орчим тамирчин оролцоно. Үүнээс сонгомол бөхийн төрөлд 300 орчим бөх 10 жингийн ангилалд 40 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээн сонгомолоор эхлэх учир манай тамирчид маргааш Астанаг зорихоор болжээ. Манай бөхчүүд тэмцээний өмнө тав хоног олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдахаар болсон байна.
2026 оны ДАШТ-ий сонгомолын 55 кг-д М.Даваабанди, 87 кг-д Ц.Батбаяр, 97 кг-д Азийн наадмын хүрэл медальт Г.Ганхуяг нар өрсөлдөнө.