УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоолоо.
Төв банк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа юм. Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.