Лондоны түүхий эдийн бирж дээр зэсийн үнэ түүхэн дээд амжилт тогтоов.
Гурван сарын хугацаатай фьючерсийн үнэ нэг тонн нь 11.146 ам.долларт хүрч, 2024 онд тогтоосон дээд амжилтыг эвджээ. Жилийн дотор зэсийн үнэ 26 хувиар нэмэгдсэн нь Чили, Индонез мөн Африкийн орнуудын олборлолт буурсантай холбоотой.
Нью-Йоркийн түүхий эдийн биржийн салбар Comex дээр аравдугаар сарын 16-нд алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт тогтоосон билээ. Наймдугаар сарын 26-нд Хятадын засгийн газар газрын ховор металлын олборлолтод тавих төрийн зохицуулалтыг чангатгах шийдвэр гаргасан нь энэ салбарын компаниудын хувьцааны ханш огцом өсөхөд хүргэсэн.

