
Өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэдийн тоо 1.7 саяд дөхсөн талаар тус улсын засгийн газраас зарлалаа.
Statistics Korea-ийн гаргасан мэдээллээр нийт тоо 1.69 сая болсон нь өмнөх оноос 8.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ тоонд 15 ба түүнээс дээш насны, БНСУ-д 91 хоногоос дээш хугацаанд оршин суусан гадаад иргэд мөн багтсан байна.
Ангиллаар нь авч үзвэл:
Иргэншлээр нь харвал гадаад иргэдийн дунд Хятадын иргэншилтэй солонгос угсаатан хамгийн их буюу 29.9 хувийг эзэлсэн байна. Дараагийн байрт Вьетнамын иргэд 16 хувьтайгаар оржээ.
Мөн судалгаагаар гадаадын иргэдийн 65.5 хувь нь ажил эрхэлдэг болохыг тогтоосон байна.
Ажилтай гадаад ажилчдын дундаас 10.8 хувь нь шинэ ажил хайж байгаа гэж хариулсан бөгөөд тэдний ихэнх нь орлого бага байгааг ажлаа шалах гол шалтгаан гэж дурджээ.
Судалгаанд хамрагдсан гадаад иргэдийн ойролцоогоор 32 хувь нь сар бүр 2- 3 сая воны орлого олдог гэж мэдэгдсэн байна.
Мөн гадаадын иргэдийн 12.9 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн хүндрэлтэй тулгарсан гэдгээ дурджээ.