
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлжээ.
Хэргийг тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулжээ. Улмаар иргэдийг төөрөгдүүлэн, залилан мэхэлж нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Уг хэргийг шүүх хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Улмаар гэмт хэргийн улмаас учирсан 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.