Монгол Улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожиж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг 4-т шалгарлаа.
Ази тивээ төлөөлж шилдэг наймд өрсөлдсөн цорын ганц баг Монгол Улсын шигшээ баг ийнхүү түүхэн амжилт бүтээлээ.
Тэд шилдэг дөрөвт үлдэхийн төлөө АНУ-ын багтай тоглон 18:15 харьцаатайгаар ялалт байгууллаа.