
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод болж байна.
Өнөөдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Энэ жинд АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй О.Оюунчимэг Кубийн жүдоч Лианыг ялж, 32-т үлдлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 32-т үлдсэн О.Уранбаяр АНЭУ-ын жүдоч Махмадбекид ялагдан тэмцээнээ дуусгалаа. О.Уранбаяр энэ жилийн Улаанбаатарын "Их дуулга"-д түрүүлсэн юм.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ.