
Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулжээ.
Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотгол хүлээгдэж байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 47.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 11.6 сая толгойг 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Түүнчлэн шүлхийн вакцины савлагааны ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг гарч, шуурхай ажиллаж буй аж.