
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Ерөнхий сайдаас шууд асуу" ээлжит уулзалтаа Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзах уулзалтаар үргэлжлүүлж байна. Энэ үеэр Ерөнхий сайд "Манай Засгийн газар татварыг 1.3 их наядаар буурууллаа. 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Төсвийн орлогын 90 хувийг татвараас бүрдүүлдэг байсан. 2027 оны төсвийн орлогын 79 хувийг татвараас бүрдүүлнэ. Татварын дарамтыг бууруулж, өрхийн орлогыг хамгаална. Өрхийн бодит орлого буурч буй энэ үед хэрхэн хамгаалах вэ гэдэг том сорилт миний өмнө байна. Тиймээс өөрийн бодлогоо шингээсэн анхны төсвөө УИХ-д өргөн барьсан. Энэхүү 2027 оны төсвөөр хувийн хэвшлээ дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх өөрийн бодож санаж яваа бодлогоо хэрэгжүүлнэ. Өргөн барихдаа онцлох 9 шийдвэрээ ч нээлттэй, ил тодоор зарласан. 2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого юм" хэмээлээ.