
Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Түгээмэл" гэдэг газар аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 15:55 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:50 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га орчим талбай өртсөн байна.
Мөн тус өдрийн 19 цаг орчимд Дорнод аймгийн Матад сум Буян-Өндөр багийн "Хар тойром" гэдэг газар аянга бууж хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага онцгой байдлын газарт ирчээ. Дуудлагын дагуу алба хаагчид 22:05 цагт хээрийн түймрыг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 1000 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.