
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны дээд лигийн плэй-оффын шатанд өрсөлдөж буй багуудаас “Хасын хүлэгүүд” хагас шигшээд үлдлээ. Тэд цувралыг 4:0-оор дуусгаж, “Дархан Юнайтед” багт боломж өгсөнгүй.
“Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Б.Барсболд өчигдрийн тоглолтод 40 оноо, 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 7 удаа гурваас гэсэн статистикийг үзүүлж замналынхаа дээд оноог авлаа.
Өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд”-ийн дараагийн өрсөлдөгч нь “Хаан Шонхорууд”, “Би Си Эйч Найтс” багуудын аль нэг нь юм. Хоёр багийн цуврал 2:2 болж тэнцлээ.
Өнөөдөр нөгөө хэсгийн хоёр тоглолт болно. Цувралын тоглолтыг 3:1-ээр тэргүүлж байгаа “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ Бодонс” багууд өнөө орой өрсөлдөгчөө хожвол хагас шигшээд тоглох эрхээ авах юм.