
Өмнөд Австралийн эрэг орчимд хөнгөн онгоц далайд осолдож, онгоцонд явсан гурван эрэгтэй амиа алдсан гэж цагдаагаас мэдээллээ.
Уг онгоц баасан гараг (2026.02.06)-ийн орон нутгийн цагаар үдээс хойш, мужийн нийслэл Аделаида хотоос өмнө зүгт 63 км зайд орших Гулва Саут боомт хотын ойролцоох Лонг Бэй орчимд далайд унасан аж.
Нисгэгчийг оролцуулан онгоцонд явсан хүмүүс "бүгд нас барсан байдалтай олдсон. Онгоцны сэг зэмийг эрэгт авчирсан” гэдгийг цагдаагийн мэдэгдэлд дурджээ.

Орон нутгийн 7News хэвлэл баасан гарагийн орой X хуудсандаа онгоц хошуугаараа далай руу унаж буйг харуулсан бичлэгийг нийтэлжээ.
Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчооны мөрдөн байцаагчид ослын газарт ажиллаж эхэлсэн байна.