
Засгийн газраас Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ерөнхий сайд болон Засгийн газарт иргэд, эрдэм шинжилгээний байгууллагууд, улс төрийн намуудаас ирж байгаа шаардлагын дагуу олон нийтийн дунд үүссэн эргэлзээг тайлах үүднээс Туулын хурдны замын төслийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. Холбогдох албан тушаалтнуудтай нь холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийн үйл ажиллагааг зогсооно" гэв.